Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ: Нийт шүүгчийн III чуулганд биечлэн оролцох боломжгүй 19 шүүгчийг цахимаар оролцуулах нөхцөлийг хангах чиглэл өгөв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн 11 дүгээр хуралдаан есдүгээр сарын 08-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

-Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг цахимаар явуулах тухай, Тооллогын комиссын саналын хуудасны загвар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Нийт шүүгчийн III чуулганы Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.

-Нийт шүүгчийн чуулганд оролцогчийн мандат, урилгын загварыг батлав.

-Нийт шүүгчийн чуулганы хөтөлбөрийг дахин нягталж, эцэслэн батлав.

-Нийт шүүгчийн чуулганд биечлэн оролцох шүүгчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, чуулганы үеэрх зохион байгуулалтын бэлтгэл ажилтай танилцав.

-Нийт шүүгчийн чуулганд тодорхой шалтгаанаар биечлэн оролцох боломжгүй 19 шүүгчийг цахимаар оролцуулах нөхцөлийг хангах чиглэл өгөв.

-Чуулганд цахимаар оролцогч нь нууц санал хураалтад оролцох тухайд эрх зүйн үндэслэл бүрдээгүй, харин бусад хэлэлцэх асуудлаар санал өгөх боломжтой гэж үзлээ. Шүүхийн тухай хуульд нууц санал хураалтыг урьдчилан авах журам тусгагдаагүй, мөн ажлын хэсэгт энэ асуудлыг журамлах эрх олгогдоогүй тул цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг уламжлах нь зүйтэй гэж үзэв.

Эмч, багш нарын цалинг нэмэх нийтийн өргөдөлд 21344 иргэн гарын үсэг зуржээ
Эмч, багш нарын цалинг нэмэх нийтийн өргөдөлд 21344 иргэн гарын үсэг зуржээ
 
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.