Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОКС: О.Бямба-Эрдэнэ ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 44 секунд

Насанд хүрэгчдийн боксын ДАШТ энэ сарын 4-нөөс 14-ний хооронд Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж байна. Өнөөдөр болсон тулаанд Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Бямба-эрдэнэ Турк Улсын тамирчин Некат Екинчитэй тулалдаж, хажуугийн шүүгчдийн саналаар 3:2-оор ялалт байгуулж шөвгийн 8-д шалгарлаа.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Рубeн Пинейро Санчез, Ж.Еркин нарын удирдлага дор А.Баттулга, Х.Билгүүнсайхан, Г.Лунда, Б.Мишээлт, О.Бямба-Эрдэнэ нар оролцож байна. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд Л.Алтанцэцэг, Б.Мөнгөнсаран, О.Есүгэн, М.Энхжаргал, М.Намуун нар өрсөлдөж байгаа юм.

Э.Ариунтөгс

ТАНИЛЦ: Ирэх Даваа гарагт эхлэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
ТАНИЛЦ: Ирэх Даваа гарагт эхлэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.