Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт баригдаж буй автозам ашиглалтад орсноор Нэгдүгээр хорооллыг Баянхошуу бүстэй босоо тэнхлэгээр шууд холбоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол болох 11, 31, 39, 43-р хороодыг холбох 2,1 км автозамыг тавьж байна. Тус автозамыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр автозам барих санаачилгыг хамгийн анх гарган эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт баригдаж буй гэр хороолол дундах автозамын сүлжээ нь ашиглалтад орсноор Өнөр бүс буюу нэгдүгээр хорооллыг Баянхошуу бүстэй босоо тэнхлэгээр шууд холбох маш чухал автозам болох юм. Нийт 9 айлын газрыг чөлөөлж 50 айлын хашааг татуулан барьж буй энэхүү автозам ашиглалтад орсноор нийтийн унаа явах боломж бүрдэж байгаа бөгөөд тухайн бүсэд амьдардаг иргэд үйлчлүүлэх боломжтой болно.

FIBA: Европын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг 16 баг тодорлоо
FIBA: Европын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг 16 баг тодорлоо
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.