
Өнгөрсөн шөнө болсон Грек болон Испанийн шигшээ багуудын тоглолт Грекийн ялалтаар өндөрлөв. Ингэснээр өмнөх тэмцээний аварга Испани "мултарч", Гүржийн шигшээ баг тэдний оронд хэсгээсээ шалгарахаар боллоо. Ийнхүү Испанийн шигшээ баг хожигдсоноор дасгалжуулагч Сержио Скариологийн эрин үе дуусаж байна.
Үлдэж буй багуудаас аварга авах магадлалаараа тэргүүлж байсан Герман, Серби, Францын баг гурвуулаа нэг хэсэгт багтсан учир хэн нь энэ хэцүү хэсгээс гарч ирэхийг тааварлашгүй. Тус багууд багтсан баруун хэсэгт Германы шигшээ Португалтай, Италийн шигшээ Словенитой, Сербийн шигшээ Финландтай, Францын шигшээ баг Английн шигшээ багтай тус тус таарчээ.
Тэгвэл зүүн хэсэг Литвагийн шигшээ Латвитай, Грекийн шигшээ Израилтай, Туркийн шигшээ Шведтэй, Польшийн шигшээ Босни ба Херцеговина шигшээ багтай оноолтоор таарч галзуу ганц тоглолт хийхээр боллоо. Энэхүү хэсгээс боломжийг ашиглан нэг ч хожигдолгүй яваа Туркийн шигшээ болон NBA-ийн супер од Яннис Адетокумбогоор ахлуулсан Грекийн шигшээ багууд ФИНАЛД шалгарах боломжтой болжээ.
Э.Ариунтөгс