Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Жолооны эрхээ хасуулсан ч тээврийн хэрэгсэл жолоодсон Л.Гүндалайд арга хэмжээ тооцож, автомашиныг нь журамлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудаснаа бичлэг нийтлэхдээ автомашин жолоодож 140 км/цаг хүртэл хурд хэтрүүлж байсан нь олны дургүйцлийг хүргэж, улмаар иргэд түүнд хариуцлага тооцохыг шаардаад байсан билээ.

Харин үүнд ТЦА-наас жолоодох эрхийг зургаан сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан юм. Гэвч Л.Гүндалай нь цагдаагийн байгууллагын хууль ёсны шийдвэрийг үл тоомсорлож, эрхээ хасуулсан атлаа тээврийн хэрэгсэл жолоодож яваа бичлэгээ нийтэлсэн юм.

Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Түүний зөрчилд дахин хариуцлага тооцож, тээврийн хэрэгслийг нь журамлана" гэх мэдээллийг өглөө.

Төрийн айлчлалтай холбогдуулан энэ сарын 4-9-ний хооронд замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
Төрийн айлчлалтай холбогдуулан энэ сарын 4-9-ний хооронд замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.