Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн айлчлалтай холбогдуулан энэ сарын 4-9-ний хооронд замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч нарын тэргүүтэй зочид, төлөөлөгчид энэ сарын 04-09-ний хооронд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг, Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэхээр болжээ.

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Маргаашаас тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг зөрчвөл камерт бичигдэх бүрд ТОРГУУЛНА
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг зөрчвөл камерт бичигдэх бүрд ТОРГУУЛНА
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.