
"МИАТ" ТӨХК нь 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн УЛААНБААТАР–СИНГАПУР чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ. Зорчигч Сингапур улсаар дамжин цааш нисэх тохиолдолд Чанги олон улсын нисэх буудлаас зохион байгуулдаг үнэгүй аялалд хамрагдах боломжтой юм байна. Транзит хугацаа 5.5–24 цаг дотор байх, ачаа тээшээ очих чиглэл рүү бүртгүүлсэн байх, Сингапур улсын визтэй эсвэл 96 цагийн транзит зөвшөөрөлтэй байх ёстой аж.
Мөн цахимаар бүртгүүлэх боломжтой. Чанги нисэх буудлын албан ёсны вэбсайт дахь Free Singapore Tour хэсгээр аяллын төрлөө сонгон, аяллаас 50 хоногийн өмнө урьдчилан бүртгүүлж баталгаажуулна. (Нэг захиалгаар хамгийн ихдээ 5 хүн бүртгүүлэх боломжтой.)
Аялал эхлэхээс 90 минутын өмнө Terminal 2 эсвэл 3 дахь Free Singapore Tour хэсэгт очиж бүртгэлээ баталгаажуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтрэн авна уу : https://www.changiairport.com/.../free-singapore-tour.html
Сингапур чиглэлийн нислэгийн тийзийн эхлэх үнэ нэг талдаа: 1,168,100 төгрөг, хоёр талдаа: 2,123,700 төгрөг байна.