Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FIBA U16: Монголын өсвөрийн шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтоо Малайзын багтай хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

FIBA U16 сагсан бөмбөгийн азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл Монгол Улсын өсвөрийн шигшээ баг өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Малайзын багтай хийнэ. Тус тоглолтод хожвол монголын шигшээ баг хэсгээсээ 3-р гарах учир хамгийн чухал хариуцлагатай тоглолт гэж хэлж болох юм.

Эргэн сануулахад, эхний тоглолтоо тэд наймдугаар сарын 31-нд Хятадын шигшээ багтай хийж 58 онооны зөрүүтэй хүндхэн хожигдлыг амссан. Харин өчигдөр болсон Солонгосын шигшээ багтай хийсэн тоглолт хонгилын үзүүрт гэрэл асаасан гэлтэй. Тус тоглолтод Монголын шигшээ баг 85-59-ийн харьцаатайгаар хожигдсон хэдий ч өмнөх тоглолтод гаргасан алдаануудаа маш сайн зассан. Эл тоглолтод монголын өсвөрийн шигшээ багийн ахлагч Д.Сүхбат багаа манлайлж 16 оноо 14 самбар авчээ.

Э.Ариунтөгс

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г хүндэтгэн угтан авлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г хүндэтгэн угтан авлаа
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.