Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын боксын шигшээ баг Их Британийг зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 33 секунд

Насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нөөс 14-нийг хүртэл Их Британи улсад болно. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Рубeн Пинейро Санчез, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр таван боксчин оролцохоор өнөөдөр \2025.9.1\ Их Британи Улсын Ливерпүүл хотыг зорилоо.

Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Г.Лундаа, 65 кг-д Б.Мишээлт, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ оролцоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар оролцохоор болжээ.

Э.Ариунтөгс

Монгол Улсын ууган сургуулиудын нэг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Монгол Улсын ууган сургуулиудын нэг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.