Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хятадын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

May be an image of 4 people, dais, newsroom and textШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.

Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нар дурсгалын зураг татуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийж, Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт VII уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135 мянган хүүхэд цэцэрлэгт суралцана
Энэ жил нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135 мянган хүүхэд цэцэрлэгт суралцана
 
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.