Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн үр ашгийг ч Монголчууд “Эрдэнэт“ шиг хүртэх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж энэ сарын 1-ээс ирэх оны долдугаар сарын 1-ийг хүртэл иргэд, зарим ААН-үүдийг цахилгаан, дулаан, усны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албан тушаалтнууд мэдээлэл өгсөн. Энэхүү хөрөнгийг "Эрдэнэт" үйлдвэрээс шийдэж байгаа бөгөөд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны цахим хуудастаа доорх мэдээллийг оруулжээ:

"Цаашид Оюутолгойн ордын үр ашгийг ч монголчууд "Эрдэнэт" шиг хүртдэг байх ёстой. Хөрөнгө оруулагч талд Монгол Улс бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн үе бий. Одоо цаашдаа тэгэхгүй. Оюутолгой ордын далд уурхайн гэрээ Монголд ашиггүй хийгдсэн гэдэг нь тодорхой болсон. Үүнийг засаж залруулахаар Засгийн газар хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Рио Тинто руу Оюутолгойн ордыг харилцан ашигтай ашиглах тухай тодорхой саналуудаа хүргүүлээд байна.  Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг өөрчилсөн. Арбитрын шатанд ч асуудлууд бий. Дубайн гэрээг цуцлах, Таван толгойн цахилгаан станцыг барьж Оюутолгойн эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос хангадаг болох, Канадад төлж байгаатай адил түвшинд Монгол Улсад татвар төлдөг байх, МУ-д төлөх ёстой 155 сая долларыг эхний ээлжинд төлүүлэх зэрэг асуудлаар Рио Тинтотой арбитрын маргаан үүсгээд Засгийн газар ажиллаж байна" гэж мэдээлжээ.

Я.Содбаатар: Энэ сарын 24-н хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй
Я.Содбаатар: Энэ сарын 24-н хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.