Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралджээ. Хуралдааны үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт зарим үүрэг чиглэлийг өгсөн байна. Тухайлбал, Улсын хэмжээнд лицензийн тооллого хийж, баялгийн бодит хэмжээг тодорхойлох чиглэлийг өгсөн аж.
Сануулахад, өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Төгрөг нуурын ордыг төрийн мэдэлд авч буйгаа мэдэгдсэн. Мөн энэ үеэрээ "Лицензийн тооллого явуулж, хэний ямар хамааралтайг тодорхой болгоно. Ингэснээр иргэдэд баялгийн өгөөжийг бодитоор хүртээнэ" гэж байсан юм.