УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргад нэр дэвших хүсэлтээ өглөө. Тодруулбал, өчигдөр АН-ын ҮБХ хуралдаж, энэ сарын 31-ний өдөр намын Их хурлаа хуралдуулж, шинэ даргаа батламжилахаар тогтсон.
Үүнтэй холбоотойгоор намын даргад нэр дэвшигчдийн материалыг АН-ын ҮБХ-ноос байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо өнөөдрийн 11:40 цагаас эхлэн хүлээн авч, бүртгэж эхлээд буй юм. Дотоод сонгуулийн хороо ийнхүү нэр дэвшигчдийг бүртгэж дууссаны дараагаар материалыг нь нягталж үзсэний үндсэн дээр шаардлага хангасан нэр дэвшигчдэд мандат олгох юм.
Одоогийн байдлаар тус намын даргад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нар ч нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан нар намын даргыг сонгох журамд заасан тодорхой шалгуурыг хангаагүй тул сунгаанд оролцох боломжгүй болсон юм.