Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: “Өглөөний цай-Өдрийн бүтээмж” аяныг өрнүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

May be an image of 1 person and textМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулган”-ыг угтан “Өглөөний цай-Өдрийн бүтээмж” аяныг тавдугаар сарын 23-аас наймдугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд өрнүүллээ.

Тус аяныг ОБЕГ-ын бүтцийн нэгжүүд долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулж, ажил, мэргэжлийн онцлог, бүтээмж, цэргийн түүх, ур чадвар зэрэг бүхий л чиглэлээр салбарын зочдыг урьж, мэдээлэл сонсон, харилцан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

May be an image of 7 people, map and text

Хүндэт зочноор Шинжлэх ухааны доктор (Sh.D), профессор, хошууч генерал О.Үржин, ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл тэргүүн комиссар Т.Ганболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны дарга, доктор Ц.Минжин, судлаач, доктор Г.Болдбаатар, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн зочин судлаач, жендэр судлалын доктор Б.Анхбаяр, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш, дэд профессор Д.Долгорсүрэн, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа, “Систем Центр” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх инженер Б.Баасандорж нар уригдан, оролцлоо.

May be an image of 12 people and text

С.Эрдэнэболд: АН-ын даргыг ҮБХ-ны 390 гишүүн сонгох болохоос аль нэг нам, мөнгө, явцуу ашиг сонирхол шийдэх боломжгүй
С.Эрдэнэболд: АН-ын даргыг ҮБХ-ны 390 гишүүн сонгох болохоос аль нэг нам, мөнгө, явцуу ашиг сонирхол шийдэх боломжгүй
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.