Шинээр ашиглалтад орсон ч сандал, ширээ, тоног төхөөрөмжгүйн улмаас сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээн авч чадахгүйд хүрсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг эргэн төлөх болон лизингийн шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир "Өнөөдөр 54 тэрбумаар нийслэл явган хүний чулуун хавтан сольж байна. Гэтэл нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 20 цэцэрлэг, ширээ сандалгүй. Мөнгө нь улсын төсөвт суусан ч сайд нь сонгон шалгаруулалт хийгээгүй гээд татуулсан. 18 сургууль гурван ээлжтэй буюу 10 цагт шөнө тарж байна. Хоёр ээлжтэй гэж байгаа сургууль нь нэг ангидаа 50-70 хүүхэдтэй. Жишээлбэл, Алтан гахай жилд төрсөн хүүхдүүдийг ардын засаг нь удахгүй сургуульд орно гэдгийг нь мартсан байх жишээтэй. МАН-ынхан тасралтгүй засаг бариад 10 дахь жилдээ орлоо. ХҮН намаас Боловсролын сайдтай болсон, Юу өөрчлөгдөв" гэжээ.