АНУ сүүлийн 24 цагт “COVID-19”-ийн 2.2 сая оношилгоо хийлээ. Оношилгоогоор 211 мянга буюу 10 хүн тутмын нэг нь коронавирусний халдвар авсныг тогтоосон байна.
Харин Энэтхэг улс мөн хугацаанд 923 мянган хүнээ оношилж, 34 мянга буюу 27 хүн тутмын нэг нь “COVID-19”-өөр өвчилснийг баталгаажуулжээ.
Их Британийн Засгийн газар оношилгоо, тандалт судалгааны ажилд 22 тэрбум евро зарцуулаад байна. Энэ хүрээнд коронавирусний халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудаас гурван хүн тутмын хоёрыг тусгаарлах хүртэл арга хэмжээ авч байгаа аж. Түүнчлэн нийт оношилгооны хариуны 40 орчим хувь нь 24 цагийн хугацаанд гарч байгаа нь тус улсын Засгийн газрын зорилтоос доогуур дүн болжээ.