"Имарт хайпермаркет" өнөөдөр 800 гаруй ажилтан, албан хаагч нартаа хүнсний хангамж олгожээ. Хүнсний хангамжид гурил, будаа, гоймон, тос, хүнсний ногоо гэх мэт стратегийн хүнсний бүтээгдэхүүнүүд багтжээ.
Ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс өдөр тутамдаа амны хаалт, бээлий, шаардлагатай хэрэгслээр хангаж халдвар хамгааллын дүрмийг чандлан сахиж ажилчдынхаа цайны газарт тусгаарлагч суурилуулж, ажилтан хоорондын зайг чандлан мөрдөж байгаа талаар мэдээллээ.