Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус хаалганы бариул дээр таван өдөр байдгийг тогтоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирус хаана удаан тогтдог болон Даваа гарагаас зарим байгууллагын ажил эхлэх тул заавал дагаж мөрдөх зөвлөмжийг өглөө.

“24 цагийн хугацаанд нэг тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн өдрүүдээс зургаан тохиолдлоор бага таатай мэдээтэй байна. Манай улсын хэмжээнд хэмжээнд нийт коронавирусийн батлагдсан тохиолдол 906 болсон. Коронавирус илрүүлэх тандалтыг бид гурван чиглэлээр хийж байна.

  1. Тохиолдолд суурилсан тандалт
  2. Эмнэлэгт
  3. Лабораторид суурилсан тандалтыг хийж байгаа.

Лабораторийн оношилгооны цэгээр 24 цагийн хугацаанд 378,541 хүн коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдлаа.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс нийслэл болон Сэлэнгэ аймагт ажиллаж, 46 обьектын 18,860 метр квадрат талбайд эцсийн халдваргүйтгэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд 7,257 иргэн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарт 822 хүн холбогдож зөвлөгөө авжээ.

АНУ-ын судлаачдын гаргаснаар коронавирусийн халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хүртэлх өдрийн хугацаанд байх эрсдэлтэй гэдгийг судалжээ.

Тухайлбал хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр, хуванцар саванд хоёроос гурван өдөр байдгийг тогтоожээ.

Үйл ажиллагаагаа нээх ААН-үүдийн мөрдөх халдвар хамгааллын заавар
Үйл ажиллагаагаа нээх ААН-үүдийн мөрдөх халдвар хамгааллын заавар
 
ISO Стандартын хөндлөнгийн аудитыг гэрээт компаниудад хийж гүйцэтгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.