Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашдаа тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Энэ сарын 25-наас ирэх есдүгээр сарын 14-нийг дуустал бүсчлэл харгалзахгүй тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнийг зохицуулахаар иргэдийн санал асуулга авч буй. Дээрх санал асуулга өнөө орой 00.00 цагт дуусах бөгөөд маргааш санал асуулгын үр дүнг хэлэлцэж, олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.

Иймд маргаашдаа тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин энгийн өдрийн журмаар 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Дашрамд, өнөөдөр /08.24/ 15.00 цагийн байдлаар санал асуулгад 8446 иргэн оролцсоны 58 хувь нь буюу 4936 иргэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг дэмжсэн байна.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Баян-Өлгий аймгийн шинэ бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээнд оролцов
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Баян-Өлгий аймгийн шинэ бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээнд оролцов
 
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.