Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Баян-Өлгий аймгийн шинэ бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээнд оролцов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тэргүүтэй албаныхан Баян-Өлгий аймгийн шинэ бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Тус төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон БНПУ-ын хооронд 2017 онд байгуулсан 50 сая хүртэлх Еврогийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймгийн төвүүдэд хэрэгжиж байна.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Өлгий суманд орон сууцны болон үйлчилгээний барилгууд ихээр баригдаж хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж улмаар хэрэглээнээс гарах бохир ус мөн хэмжээгээр нэмэгдэж цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах шаардлагатай бий болсныг үндэслэн, Монгол орны цаг уурын онцлогт тохирсон, хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, иж бүрэн цэвэрлэгээний байгууламжийг өнөөдөр ашиглалтад оруулж байна.

Шинэ цэвэрлэх байгууламжид ашигласан технологи нь олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд бохир усыг гүн цэвэрлэж, цэвэрлэсэн усыг үйлдвэрлэлийн технологийн усны хэрэгцээнд болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх, цэвэрлэх байгууламжаас гарах лагийг усгүйжүүлэн байгалийн шохойтой хольж боловсруулан ногоон байгууламж, газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой" талаар онцоллоо.

Баян-Өлгий аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Смарт Вэйст Технолоджис” ХХК ажилласан бөгөөд олон улсын туршлага, шинэлэг технологийн шийдлийг ийнхүү Монголд нутагшуулж эхэлжээ. Байгууламж нийт 3.5 сая еврогоор бүтсэн байна.

Санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ахалж байна
Санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ахалж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.