Хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 25-наас есдүгээр сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөж буйгаа албаныхан танилцуулсан. Харин өчигдрөөс эхлэн НЗДТГ-аас иргэдийн дунд цахимаар санал асуулгыг эхлүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр /08.23/ 12.00 цагийн байдлаар санал хураалтад 8000 гаруй иргэн оролцсоноос 60 хувь нь буюу 4756 иргэн дэмжсэн бол 3215 иргэн буюу 40 хувь нь дэмжихгүй гэж саналаа өгсөн байна. Санал хураалт энэ ням гарагийг дуустал үргэлжилнэ. Хэрэв та санал хураалтад оролцохыг хүсвэл ЭНД дарж холбогдоно уу.
Дашрамд, өчигдөр /08.22/ 11.30 цагийн байдлаар санал хураалтад 4260 иргэн оролцсоноос 60 хувь нь буюу 2557 иргэн дэмжээгүй бол 1703 иргэн буюу 40 хувь нь дэмжиж саналаа өгөөд байсан юм.