Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Барилгын компаниуд хөрсний усаа авто зам руу урсгаж байгаа нь ус зайлуулах хоолой усаа бүрэн зайлуулж чадахгүйд хүргэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Өнөөдөр нийслэлд тасралтгүй орсон борооны улмаас зарим байршлын авто замууд усанд автаж, иргэд "Усын зайлуулах хоолой хийхгүй байна" гэж шүүмжилсэн. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэнэ, сүйтгэнэ, хөрсний усаа төвийн ус зайлуулах шугам руу хулгайгаар цутгана. Ус зайлуулах шугамын хоолойг эвдээд, газар дээр гаргаад тавьсан балмад үйлдэл ч гарч байв.

Барилгаа төлөвлөхдөө зам талбайн усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг боловч шууд байгалийн уналтаар нь авто зам руу, задгай талбай руу хаясан хаялгатай хийж байгаа нь авто замын шүүрт худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч усаа бүрэн зайлуулж дийлэхгүй байдлыг бий болгож байгаа. 2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 гаруй байршилд 21 км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил л даа, угтаа бол" гэжээ.

ШУУРХАЙ: АН-ын ҮБХ энэ сарын 28-нд хуралдаж, Лу.Гантөмөр намын даргын ажлаа өгөхөөр болжээ
ШУУРХАЙ: АН-ын ҮБХ энэ сарын 28-нд хуралдаж, Лу.Гантөмөр намын даргын ажлаа өгөхөөр болжээ
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.