Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал өнөөдөр /08.20/ 17.00 цагт эхэлсэн бөгөөд дөнгөж сая өндөрлөжээ. Тодруулбал, Үндэсний бодлогын хороогоо энэ сарын 28-ны пүрэв гарагт хуралдуулахаар товлосон байна. Тус хуралдаанаар Ардчилсан нам даргаа сонгож, улмаар одоогийн дарга Лу.Гантөмөр ажлаа өгнө гэдгээ өнөөдөр хуралдсан Улс төрийн зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн гэж тус намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.
Сануулахад, АН-ыг хамтарсан Засгийн газрын гэрээ зөрчсөн гэж үзэн, ЗГ-аас гаргасан байдаг. Улмаар Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар огцорч, Лу.Гантөмөр намын даргын ажлаа өгнө гэж мэдэгдэж байсан юм.