Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /08.20/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 37.30 ам.доллароор, 8 дугаар сарын 20-ны өдөр 10 багц буюу 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 37.0 ам.доллароор тус тус амжилттай арилжааллаа. Арилжаанд нийт 4 оролцогч оролцож 96.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлууллаа.

Компани Тавантолгойн ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. 2025 оны 08 сарын 01-нээс 20-ны хооронд нийт 17 удаагийн арилжааг амжилттай хийж 70.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.2 сая тонн нүүрс Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалсны 42% (486,400 тонн) эрчим хүчний нүүрс, 50% (576,000 тонн) 3/1 коксжих нүүрс, 8% (96,000 тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Нийслэлд 16 хэм дулаан. Бороо, мөндөр орно
Нийслэлд 16 хэм дулаан. Бороо, мөндөр орно
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.