Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МСНЭ-ээс Х.Нямбаатар сайдад шаардлага хүргүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

ХЗДХЯ-наас санаачлан боловсруулаад байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг МСНЭ эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, уг төслөө санаачлагчийн зүгээс татан авах шаардлагыг сайд Х.Нямбаатарт хүргүүллээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулахдаа 13.14 “худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж, хэвлэл мэдээллийн төдийгүй нийгмийн сүлжээнд иргэний  хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлахыг санаархаж байна МСНЭ-ээс үзэж байна. 

Эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох хуулийн төслийг олон нийтийн санаа бодол өөр зүгт чиглэсэн цар тахлын үед батлуулахаар санаархаж буй нь учраас санаачлагчийн зүгээс хуулийн төслөө эргүүлэн татах шаардлагыг хүргэжээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Индиана Жонс эргэж ирнэ
Индиана Жонс эргэж ирнэ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.