Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Б.Сугарсүрэн Бодибилдингийн “IFBB ELITE PRO” холбооны “MUSUMECI” тэмцээнд ТОП-5 тамирчны нэгээр шалгарч, медаль хүртжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Энэ сарын 3-5 нд Аргентин улсад зохион байгуулагдсан Бодибилдингийн “IFBB ELITE PRO” холбооны “MUSUMECI” тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин IFBB холбооны анхны “Дэлхийн аварга” Б.Сугарсүрэн амжилттай оролцож топ таван тамирчны нэгээр шалгарч медаль хүртжээ.

Дэлхийн бодибилдингийн хамгийн том холбоо болох “IFBB ELITE PRO” холбооны уг тэмцээн нь 1946 оноос хойш 79 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ийнхүү анх удаа Монгол хүн оролцоод тавдугаар байранд оржээ. Чансаагаараа өндөр зэрэглэлд ордог тус холбооны уг тэмцээн нь ирэх жил 80 дахь удаагаа зохион байгуулагдах юм. Дэлхийн нэр хүнд бүхий PRO тамирчид оролцдогоороо онцлог уг тэмцээний “WELLNESS” ангилалд амжилттай оролцож, шилдэг 5 тамирчны нэгээр Монгол бүсгүй шалгарч, гайхалтай амжилт үзүүллээ.

“Саппоро“-гийн уулзварыг засварлаж хөдөлгөөнийг нээсэн бол Гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийг өнөө оройноос засварлана
“Саппоро“-гийн уулзварыг засварлаж хөдөлгөөнийг нээсэн бол Гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийг өнөө оройноос засварлана
 
Монгол Улсад 132 улсын 41.405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй амьдарч байна
Монгол Улсад 132 улсын 41.405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй амьдарч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.