УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд:
"Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Дэмжихээр барахгүй энэ хуулийг санаачилж байгаа 13 хүний нэгээр ажиллаж байна. Алтанхуяг гишүүний хэлснээр арьсан дээрээ хуулийн асуудлуудыг өөр дээрээ хүлээж авахаар мэдэрдэг юм байна. Ердөө сар хагасын өмнө зохион байгуулалттайгаар орон нутгийн сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний Намыг оруулахгүй гэсэн. Хуурамч тамга хийгээд, манай намын логог тавьж байгаад хэдэн нөхөд сонгуулийн өмнө хурал хийгээд цагдаад өгсөн. Цагдаа түүгээр нь хонгил үүсгэн захиргааны хэргийн шүүгч нь маргаантай юм байна гээд хэргийг хойшлуулсан. Бүхэл бүтэн намыг сонгуульд оролцуулахгүй байж чадсан шүү. Долоо, найм хоног бид сонгуульд оролцоогүй жагссан. Тэр хүний эсрэг бид тэмцсэн, жагссан. Олон залуус жагссан. Хотоороо жагссан. Ингэж байж тэр хүн өөрийнхөө шийдвэрийг буцаасан. Тэр хооронд цагдаа, тагнуул гээд бүх газраар дамжсан. Зарим нь ердөө хүлээж аваагүй. Ердөө л хонгил. Ийм байдлаар явбал Монголд ардчилал, ардчилсан сонгууль гэж байхгүй. Үүнийг бид өөрсөд дээрээ мэдэрсэн болохоор энэ хуулийн засаглал чинь болохгүй байна. Шүүгч нар чинь ямар даам гарчихсан байдаг юм бэ? Бүхэл бүтэн хуулийг нүдээ аньж байгаад өөрсдийнхөө эрх ашигт зориулан зохицуулж байна. Тийм учраас бид шүүхийн эрх зүйн байдлын тухай хууль, прокурорын тухай хууль, авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж орж ирсэн. Үүнийг хийх хэрэгтэй. Хийхгүй бол бид шахаж байгаад өөрсдөө дахин санаачилж хийнэ шүү" гэлээ.
Т.Доржханд: Шүүгч нар ямар даам гарчихсан юм бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.