Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Олон Улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах хүрээнд 969.7 сая төгрөгөөр цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг 182 ширхэг тоног төхөөрөмж худалдан авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Боловсролын яамны шинээр тохижуулсан хурлын танхимын тоног төхөөрөмж, ширээ, сандал цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл Боловсролын яамнаас дараах тайлбарыг нийтэлжээ.

Ингэхдээ "2025 оны улсын төсвийн хүрээнд Боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан болно.

Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож, цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай юм" гэв.

ЦУОШГ: Улаанбаатар хот орчимд 8-наас 15-ны үед Лууль, Шарилж төрлийн ургамал цэцэглэж, тоосоо гөвөхийг харшилтай хүмүүсд анхааруулж байна
ЦУОШГ: Улаанбаатар хот орчимд 8-наас 15-ны үед Лууль, Шарилж төрлийн ургамал цэцэглэж, тоосоо гөвөхийг харшилтай хүмүүсд анхааруулж байна
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.