
Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн судалгаагаар гадаад худалдааны эхний 7 сарын байдлаарх дүн мэдээллээ.
Үүгээр экспорт 2025 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.4 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 200.2 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 35.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 25.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 15.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.1 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 42.6 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.4 сая ам.доллароор өссөн байна.