Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: Ургац алдахаас сэргийлж шуурхай арга хэмжээ авч, урт хугацаанд усалгааны менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар хур тунадас бага унаж, хөрсний чийг эрс буурснас үүдэлтэй гангийн нөхцөл байдалтай байна. Үүний улмаас намрын ургацын төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдээд байгаа билээ.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тариаланчдын санал хүсэлтийг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна.

Салбарын сайд энэ удаагийн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн сумдад ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр тариаланчид хөрсний чийг дутагдал, ургамлын өсөлтийн саатал, техник тоног төхөөрөмжийн хангалт, усалгааны системийн хүрэлцээ зэрэг олон асуудлыг хөндөж, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарахад хохирол багатай даван туулах арга туршлага, дасан зохицох технологи, усалгааны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх талаар санал солилцов.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр сайд уулзалтын үеэр “Ургац алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд салбарын яам орон нутгийн удирдлага, тариаланчидтай хамтран богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч, урт хугацаанд усалгааны менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо.

Хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьсан “Гүнбилэгт трейд” ХХК-ийн хашаа, хайс, гэрийг буулгаж, газар чөлөөлжээ
Хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьсан “Гүнбилэгт трейд” ХХК-ийн хашаа, хайс, гэрийг буулгаж, газар чөлөөлжээ
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.