Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьсан “Гүнбилэгт трейд” ХХК-ийн хашаа, хайс, гэрийг буулгаж, газар чөлөөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчиж, хашаа хайс хатгаж, гэр барьсан тухай мэдээллийг ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу байцаагчид шуурхай ажиллаж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сүжигтийн амны эхэнду “Гүнбилэгт трейд” ХХК нь харуул хамгаалалтын зориулалтаар зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс хатгаж, гэр барьсан байна. Шалгалтаар тухайн компани нь хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” болон “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг зөрчсөн учир газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг бүрэн арилгажээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутгийн ойн хортон шавжийг устгах санхүүжилтийг 2026 оны төсөвт суулгуулах асуудлаар Сайд Б.Батбаатарт санал хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутгийн ойн хортон шавжийг устгах санхүүжилтийг 2026 оны төсөвт суулгуулах асуудлаар Сайд Б.Батбаатарт санал хүргүүлжээ
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.