
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан билээ.
Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д оруулсан өөрчлөлтийн 17 дугаар зүйлийн “17.1.Улсын Их Хурлын ээлжит чуулган 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.” гэсэн байдаг.
Ингэснээр ирэх оны төсвийн төслийг есдүгээр сарын 01-ний дотор өргөн барьж, намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хэлэлцүүлэх, хэлэлцүүлгийг 5 үе шаттайгаар явуулах, нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулиар оруулах эрх зүйн зохицуулалт бүрдсэн аж.