Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчийг хамрууллаа

Огноо
Унших
2 минут 11 секунд

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төрийн цэргийн байгууллагуудын 2025 оны нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний анги, салбаруудад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт, дадлагыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг ҮБХИС, Улаанбаатар хүрээний болон орон нутгийн Зэвсэгт хүчний анги, салбаруудад энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж, 2000 орчим оюутан цэргийг хамруулсан юм.

Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад БХЯ-ны Хяналт шалгалтын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, гамшгаас хамгаалах сургалтын газрын хамтарсан баг, орон нутгийн хэмжээнд тухайн аймгийн цэргийн анги болон Онцгой байдлын газрын алба хаагчид сургалт, дадлагыг хийлээ.

Сургалтаар:

  • Онцгой байдлын байгууллагын бүтэц, чиг үүрэг,
  • Гамшгаас хамгаалах тогтолцоо, эрсдэлийн төлөв байдал,
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба иргэн бүрийн оролцооны ач холбогдол,
  • Аюулыг таних, мэдээлэл авах албан ёсны эх сурвалж (nema.gov.mn, belenbai.mn),
  • Гэр бүл, найз нөхдийн дунд аврах төлөвлөгөө боловсруулах, бэлэн цүнх бэлтгэх,
  • Сургуулийн аюулгүй байдлын журамтай танилцах,
  • Цахим орчны мэдээллийн хэрэглээ, худал мэдээллээс сэргийлэх,
  • Гамшиг, ослын үеийн анхны тусламжийн онолын мэдлэг олгож, анхны тусламжийн суурь чадварын дадлага, сургуулилтаар тусламж, үйлчилгээ үзүүлэх чадварыг эзэмшүүллээ.

Оролцогчид:

  • Бодит нөхцөл байдалд эрсдэлийг үнэлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадамжтай болж,
  • Өөртөө болон бусдад аюулын үед тусламж үзүүлэх ур чадвар, итгэл, зөв хандлагаа нэмэгдүүлж,
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн мэргэжлийн байгууллагын биш, хүн бүрийн үүрэг, хариуцлага гэдгийг олгосон үр дүнтэй сургалт болсоныг онцолж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
“Их хурд-10”  наадам Хүй долоон худагт эхэлж, 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
“Их хурд-10” наадам Хүй долоон худагт эхэлж, 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.