Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уулын замд автомашинууд мөргөлджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст  энэ сарын 7-11-нд  зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас таван хүн гэмтсэний хоёр нь гарцаар гарч явахдаа мөргүүлсэн байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Хүнсний 4-р дэлгүүрийн баруун замд Toyota Prius  маркийн автомашины жолооч А нь  гарцаар гарч явсан 20 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн осол энэ сарын 8-нд гарчээ.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзварт Toyota Prius  маркийн автомашины жолооч О нь гарцаар гарч явсан 52 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн осол энэ сарын 9-нд гарсан байна.

Энэ сарын 7-нд Баянзүрх дүүргийн аравдугаар хороо, уулын замд Mutsubishi Pajero  маркийн автомашиныг Б жолоодож яваад  Toyota Landcruiser маркийн автомашин мөргөж, ослын улмаас Mutsubishi Pajero маркийн автомашины урд хэсэг шатаж, жолооч 40 настай, эрэгтэй Б гэмтжээ. 

Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23, орон нутагт 24 жолоочийг тус тус илрүүлж, хариуцлага тооцжээ. Мөн жолоо барих эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1 жолоочийг шүүхээр баривчлуулсан аж.

Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв
Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв
 
Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.