БНХАУ-ын Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношилгооны гурван төхөөрөмж, 30 мянган оношлуур тестийг Монголын ард түмэнд илгээсэн байна. Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тус хот руу очиж тусламжийг хүлээн авсан юм.
Түүнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэлснийг Hubei Daily News дамжуулжээ.