Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

May be an image of ‎3 people and ‎text that says '‎ubn ubn U חס ubn 정OY Юy6AЙHA? 6AЙHA? 0D 오미 ل + siC Ubn ubn U‎'‎‎Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.29) Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Маяа Риникертэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцар улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түнш бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэхийг эрмэлздэг гэв. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улстай хамтран үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсний дотор Швейцарын парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, түүний дотор олон нийтийн санал асуулга явуулах, шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэндээ талархалтай байдгаа илэрхийллээ. Цаашид хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд УИХ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллана гэв.

May be an image of 1 person and text that says 'ubn ubn U ubn Юy Юy6AЙHA? 6AЙHA? e आকা Uon + ul ubn'

Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Маяа Риникер манай хоёр орон газар зүйн хувьд алслагдмал хэдий ч энх тайванч, олон талт хамтын ажиллагаа бүхий нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Хууль тогтоох байгууллага болон Тамгын газруудын хамтын ажиллагаа үр дүнд хүрч буйн нэг илрэл нь ирэх намар парламентын хяналтын сайн туршлагуудыг солилцох чиглэлээр Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн төлөөлөл Монгол Улсад айлчлал хийхээр болсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа зогсоосон ч Эдийн засгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга нарын газраас (SECO) өмнө нь эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлж байгаа учраас Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллахыг хүслээ.

Хоёр тал Швейцарын Холбооны Улсын парламентад Монгол Улстай харилцах бүлэг байгуулах боломжийн талаар харилцан санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

May be an image of 3 people and text that says 'บอก ubn ubn Юy6AИHA? Юy 6AЙHA? ubn ubn on u บค U บอก ubn'

Б.Жавхлан: Ард иргэд, татвар төлөгчид 2026 оны төсөвт саналаа өгөөрэй. Төсөв боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангахыг Ерөнхий сайд үүрэгдсэн
Б.Жавхлан: Ард иргэд, татвар төлөгчид 2026 оны төсөвт саналаа өгөөрэй. Төсөв боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангахыг Ерөнхий сайд үүрэгдсэн
 
МУГТ М.Цэрэнлхам: Сагсан бөмбөгийн спортоосоо зодог тайлна
МУГТ М.Цэрэнлхам: Сагсан бөмбөгийн спортоосоо зодог тайлна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.