Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлэх талаар мэдээлэл өгч байна. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үе шат үргэлжилж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Үндсэн хуулиар улсын төсвийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Эхнийх нь ЗГ Монгол Улсын төсвийг төлөвлөх үүрэгтэй. Ингээд Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ хэлэлцэж, батлах бүрэн эрх нь УИХ-д байдаг. Нэгэнт батлагдаад төсвийн хууль болоод гарсны дараа ЗГ хэрэгжүүлэх бүрэн үүрэгтэй. Одоо ЗГ-аас 2026 оны улсын төсвийг боловсруулах ажил ид явж байна.
Төсвийн 36 ерөнхийлөн захирагч долоодугаар сарын 25-ны байдлаар бичгээр болон цахимаар ирүүлэх ёстой. Одоогоор 26 ерөнхийлөн захирагч бүрэн ирүүлсэн. 7 ерөнхийлөн захирагч цаасаар, цахимаар 50 хувьтай явуулсан байна. Сангийн яаманд боловсруулах шат ид явж байна.
Мөн үүнтэй холбоотойгоор төсөв боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангахыг Ерөнхий сайд үүрэгдсэн. Наймдугаар сарын туршид ард олон нийт, татвар төлөгчдөөс санал авч, хэлэлцүүлэг хийнэ. Гурван хэлбэрээр хийнэ. Яамдууд нарийвчилсан хуваарь хөтөлбөрөө гаргаж байна. Наймдугаар сарын 1-нээс Имонголиагаар яам бүрийн сайт руу нэвтэрч, цахим форматаар саналаа өгөх боломжтой.
" гэлээ.