Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхий сайд 2026 оны төсвийг иргэдийн төсөв болгох хатуу үүрэг чиглэл өглөө“

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 16 секунд

May be an image of 2 people and text that says 'ubn bn ubn Юy6AИHA? Юy 6AЙHA? U U ubn U ubn bn ubn ubn loc Ubr'Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлэх талаар мэдээлэл өгч байна. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үе шат үргэлжилж байна.

Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд онцгойлон 2026 оны төсөвт иргэдийн оролцоог дээд зэргээр хангасан байхаар зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо. Төсвийн төлөвлөлт, хуваарилалт шат бүр дээр олон нийтийн оролцоог хангах хуулийн заалттай. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том МЕГА төсөл байхаар зарласан. Төрийн бүтцийг цомхон байхаар, шинэчлэл хийхээр, ТӨК-иудыг илүү бодитой засаглалтай болгох, тоог нь цөөрүүлэх зэрэг томоохон бодлогыг дэвшүүлээд ажиллаж буй.

Энэ хүрээндээ ЗГ, яамдуудыг олон нийтээс хоёр үе шаттай санал авахыг онцгойлон анхаарал хандуулах чиглэлийг сайд бүрт өгсөн. Наймдугаар сарын 15-нд Сангийн яам, Засгийн газар төсвийн төслийг өргөн барих ёстой. ЗГ-ын хуралдаанд өргөн барьсны дараа 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих ёстой. Энэ хугацаанд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулахыг яам, сайд нарт үүрэгдлээ.

Хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой, тэр дундаа олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг зардлыг бууруулах, эрэмбэлэхэд онцгой анхаараарай. Төсвийн үр ашиггүй зардал, хэмнэж болох зардал, эдийн засгийн, нийгмийн үр ашигтай төслүүдийг ангилах, төсвийг шахсан бяслаг шиг маш сайн шахаж оруулж ирэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд 2026 оны төсвийг иргэдийн төсөв болгох хатуу үүрэг чиглэл өглөө“ гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалай Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ТОМИЛОГДЖЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалай Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ТОМИЛОГДЖЭЭ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.