Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амгалан гаалийн ажилтнаас халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Эрүүл мэндийн яам цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 10-нд 20633 хүнд PCR шинжилгээ хийхэд 7 хүнээс халдвар илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрчээ. Харин хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон хүү нь байна. Гаалийн газарт тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

Сэлэнгэд нэг тохиолдол илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн аж. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 905 боллоо. Үүнээс 384 хүн буюу 42.5 хувь нь эдгэрсэн бол 512 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” хэмээлээ.

Нас баралтын зонхилох шалтгаануудыг жагсаажээ
Нас баралтын зонхилох шалтгаануудыг жагсаажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.