
Нэгэн иргэн цахим орчинд хүүхдүүдээ харааж, загнаж, түлчихнэ шүү хэмээн айлгаж буй бичлэгээ нийтэлжээ. Бичлэгт бага насны 3 хүү, нэг охин байгаа бөгөөд аав нь тэднийг "Гарч сүү өргөөд ороод ир. Миний аавыг эрүүл болгож өгөөч гэж гэж хэлээд сүүгээ өргөөд орж ир. Бүгдийг чинь алчихна шүү" гэх бөгөөд мөн галд төмөр улаасгаад "Түлчихнэ шүү" хэмээн хүүхдүүдээ айлгаж буйгаа бичиж, Увс аймгийн нэгэн группт нийтэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Увс аймгийн цагдаагийн газарт бүртгэлд оруулсан. Шалгалт хийгдэж байгаа" гэх мэдээллийг өглөө.