Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Шивээс хийлгэхдээ ариун багаж хэрэгсэл, нэг удаагийн зүү тариур хэрэглээгүйгээс В, С, D вирусийн халдвар авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

May be an image of ‎text that says '‎ubn uan อก ubn HOV Юy6AEMA? 6AЙHA? 2 00 שסרספח ရန Haлa UM מסד BLOOD HEPATITIS HEPATITIS SAMPLE DIAGNOSIS VIRUS pos (+) (+) (hdv) (hdv) D 0 neg () B ubn ีอก U ปอก วก‎'‎

"Гепатитын эсрэг дэлхийн өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 28-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Энэ жил “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож, элэгний хавдраас сэргийлье” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Учир нь В С D вирус нь элгийг сонгомолоор гэмтээж элэгний хавдарт хүргэдэг. Сүүлийн гуравхан жилийн дотор 7023 хүн элэгний хавдраар шинээр оношлогдож 4948 хүн нас барсан байна. 7000 гаруй айл элэгний хавдартай тэмцэж 4948 айл хайртай хэн нэгнээ алджээ. Энэ бүхний суурь шалтгаан нь Гепатит вирус гэж нэрлээд байгаа В С D вирус юм.

Гепатитын халдварын нөхцөл байдал нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг. Манай улс Гепатитын вирусийн халдварын тархалт өндөр оронд тооцогддог. 2022 онд 221 хүн, 2023 онд 270 хүн бүртгэгдсэн ба 2024 онд 213 хүн оношлогдсон нь сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гепатитын вирусийн халдвар

• Гэр бүлийн дотор вирусийн халдвартай хүнээс

• Гоо сайхны үйлчилгээ

• Шивээс хийлгэхдээ ариун багаж хэрэгсэл, нэг удаагийн зүү тариур хэрэглээгүйгээс

• Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох зэрэг замаар голдуу тархаж байна.

Халдвартай иргэд маань вирус тээсэн гэдгээ маш хожуу мэдэж байгааг мөн анхаарч вирус илрүүлэх шинжилгээ заавал хийлгэж хэвшихийг уриалъя аа. Энэ бол маш чухал алхам бөгөөд энэ тохиолдолд С вирусийн эмчилгээ хийлгэх, эхээс урагт халдварлахаас сэргийлэх, эмчийн хяналтад орох, хүнд өвчнийг эрт үед нь оношлох зэрэг маш чухал ач холбогдолтой юм. Жишээ нь эхийг жирэмсэн үед нь В, С вирусийн халдвартай эсэхийг илрүүлэн, эмчийн хяналтад авах, нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор В вирусийн эсрэг вакцинд хамруулснаар хүүхэд халдвар авах, өвчлөхөөс сэргийлж чадна.

Яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт өгчээ
Яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт өгчээ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.