Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ М.Бундмаа: Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ М.Бундмаа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тодруулбал тэрбээр, "Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Шалгаанаа маргааш тайлбарлана" гэжээ. Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ч.Болдбаатар бас мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр, “Өглөөний 07.00 цагаас оройны 19.00 хүртэл жүдо бөхийн заалнаас холдоогүй зургаан жил болжээ. Нэг ч өдөр ажил таслаж үзээгүй агуу их сэтгэлтэй найзтайгаа үргэлж хамт шүү. Чи байхгүй бол би ч байхгүй. Хамтдаа ажлаа өгье. Чи бол миний мэдэх хамгийн мундаг дасгалжуулагчийн нэг шүү. 2 нүүртэй худалч хүмүүс арай арай. Цаг хугацаа хэн үнэн_ хэн худлаа гэдгийг харуулаад өгнө өө” гэжээ.

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ М.Бундмаа

  • 1985 оны 9 сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Монгол улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдаас Х.Эрдэнэт-Од гавъяатын дараа дэлхийн аваргын медаль авчирсан 2 дахь тамирчин юм. Тэрээр жүдо бөхийн тамирчин ахуйдаа 2010 оны Токиогийн ДАШТ-ээс 52 кг-н жинд өрсөлдөн хүрэл медаль, Азийн наадмаас 2006 онд мөнгө, 2010 онд мөнгө, ААШТ-ээс 4 мөнгө, хошой хүрэл, 2007 оны Универсиадын алт, жүдо бөхийн Их Дуулга тэмцээнүүдээс хошой алт, 1 мөнгө, 1 хүрэл, Гранпри тэмцээнүүдээс хошой алт, 4 хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Тамирчны замналаа өндөрлүүлээд 2017 оноос БНХАУ-ын Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт ОУХМ Б.Батгэрэлийн хамт дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ч.Болдбаатар

  • 1983 оны 10 сард төрсөн. Манай улсын жүдо бөхийн шигшээ багийн 60 кг-н хүчтэй өрсөлдөгчдийн нэг Ч.Болдбаатар тамирчин ахуйдаа 2011 онд Бакугийн Их Дуулга тэмцээнээс мөнгө, 2011 оны Амстердамын Гранпри, 2010 оны Абу-Дабигийн Гранпри тэмцээнүүдээс хүрэл, Чингис хаан дэлхийн цомоос хошой алтан медаль хүртэж байсан. Манай улсын шилдэг мастер Ч.Болдбаатар нэгэн цаг үед Монгол улсын шигшээ багийн 60 кг-н жинд гавъяат тамирчин Г.Болдбаатар, гавъяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Төмөрхүлэг болон Х.Цагаанбаатар нартай өрсөлдөж байсан.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.