Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баар цэнгээний газруудад дахин шалгалт шөнийн шалгалт хийхэд 9 иргэнээс мансууруулах бодис илэрчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

May be an image of 5 people and textЦагдаагийн байгууллагын хяналт шалгалт үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагийн орой цагдаагийн албан хаагчид баар, цэнгээний газруудад шалгалт хийж, цэнгээний газраар үйлчлүүлж байсан 560 иргэнээс хар тамхины тестийн сорил авахад 14 хүнээс илэрсэн байдаг.

Тэгвэл уг ажиллагаа өчигдөр дахин үргэлжилж, энэ оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан байна. Шалгалтаар 483 иргэн /эрэгтэй 265, эмэгтэй 218/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгахад урьдчилсан байдлаар Монгол Улсын 8 иргэн, Бүгд Найрамдах Турк улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдоод байна.

Ийнхүү хоёр удаагийн нэгдсэн хяналт, шалгалтаар баар, цэнгээний газраар үйлчлүүлж буй 1043 иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр сорил тавихад Монгол Улсын 19, гадаад улсын 4, нийт 23 иргэнээс мансууруулах бодис илэрч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

ЦЕГ: Төрсөн аав, ах, эхнэртэйгээ хамтран метамфетамин буюу “мөс” худалдаалдаг этгээдийг саатууллаа
ЦЕГ: Төрсөн аав, ах, эхнэртэйгээ хамтран метамфетамин буюу “мөс” худалдаалдаг этгээдийг саатууллаа
 
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.