Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Төрсөн аав, ах, эхнэртэйгээ хамтран метамфетамин буюу “мөс” худалдаалдаг этгээдийг саатууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас карго илгээмжийн үйлчилгээ ашиглан метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй 67 грамм бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн этгээд нь өөрийн төрсөн аав, ах, эхнэр болон төрөл садангийн этгээдүүдтэй хамтран зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.