Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: 330 сумыг нэгтгэх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Т.Доржханд гишүүн:
"Томоохон шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Засаг захиргааны нэгжүүдийг яаж нэгтгэх, төвлөрүүлэх талаар ярилцах шаардлагатай. Үгүй бол энэ улс чинь хөгжихгүй болxчихоод байна. Ажлын хэсэгт эдийн засагчид байгаа юу? 
Өнөөдөр Монгол улсын төсөв ердөө 10 хувийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Хоёр, гурван жилийн дараа ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсны үндсэн шалтгаан нь Монгол улсын 330 сум, 21 аймаг болоод байна. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьж байна. Энэ байдал чинь Монгол улсыг хөгжүүлэхгүй байна шүү дээ" гэж хэллээ.

 

Сүхбаатар дүүрэгт халиа үүсч 28 айлын хашаа усанд автжээ
Сүхбаатар дүүрэгт халиа үүсч 28 айлын хашаа усанд автжээ
 
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.