Эрх чөлөөний хөшөө болон Нью-Йоркийн дурсгалт газруудын ойролцоох усанд халим үзэгдэж эхэлжээ. Далайн хөхтөн амьтдын зургийг орон нутгийн завь үйлдвэрлэгч 41 настай ноён Килс камерийн дуранд буулгасан байна.
АНУ-ын Атлантын далайн эрэг бол халимуудын нүүдлийн зам юм. Сүүлийн жилүүдэд Нью Йоркийн ойлролцоох усанд арав гаруй халим ажиглагджээ. Далай тэнгисийн байгууллагын зүгээс амьтдад аюул заналхийлсэн тохиолдолд л нийслэлийн усанд орж ирэх шаардлага тулгарна гэж мэдэгджээ.
Ноён Килс ВВС агентлагт хэлэхдээ далайн боомтод олон төрлийн амьтад байнга хардаг боловч далайгаас халим орж ирэх нь ховор байдаг гэжээ. Тэрбээр халим үзэгдсэн тухай мэдээллийг сонссон даруйдаа камер шүүрэн авч завиндаа суусан бөгөөд хоёр цаг хайсны эцэст Эллис арлын ойролцоо орон нутгийн цагаар 10:00 цагийн орчимд халим олж харсан байна.
Нью-Йорк хотын паркуудын хэлтэс хэлэхдээ, сүүлийн үед бөхөн халим харах нь ихэссэн бөгөөд олон тооны хүнсний эх үүсвэр, орон нутгийн усны чанар сайжирсантай холбоотой байх гэжээ.
Эх сурвалж: BBC