Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Беларусь коронавирусний улмаас хилээ хаана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Беларусийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн хилээ түр хаахаар болжээ.

Шийдвэрийн дагуу Беларусийн иргэд, мөн тус улсад байнга буюу түр хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд улсын хилээр гарах, нэвтрэхийг түр хоригложээ. Үүнтэй холбогдуулан авто замын шалган нэвтрүүлэх боомтууд, хялбаршуулсан журмаар нэвтрэх цэгүүд, төмөр замын өртөө, усан замын боомтуудын шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаах юм. Хоригт дипломат болон албан  паспотрттой хүмүүс, албан ёсны төлөөлөгчид, олон улсын тээврийн жолооч нар, нисэх онгоц болон усан онгоцны багийн бүрэлдэхүүн зэрэг хүмүүс хамаарахгүй боловч 10 хоног тусгаарлалтын дэглэм сахина.

Одоогоор тус улсын эрүүл мэндийн тогтолцоо цар тахлын хоёр дахь давлагаанд бэлэн гэж Беларусийн эрх баригчид мэдэгдэж байна. Өвчний тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй холбогдуулан коронавирусийг оношлох зорилгоор бүх лабораторийг шинэчилнэ гэж Беларусийн Эрүүл мэндийн яам арваннэгдүгээр сарын 16-нд мэдэгджээ. Түүнчлэн Беларусь даяар амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлсэн байна. Одоогийн байдлаар тус улсад коронавирусний халдварын 152 453 тохиолдол бүртгэгдэж, 129 950 хүн эдгэрсэн бол 1230 өвчтөн нас баржээ.

Д.Сарангэрэл: Цаазын ялыг сэргээх ёстой
Д.Сарангэрэл: Цаазын ялыг сэргээх ёстой
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.