Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Ё Жон БНСУ-ын сайдын хэлсэн үгийг шүүмжлэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон улс оронд нь коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа талаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Вагийн хэлсэн үгийг эрс шүүмжлэв.

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын өндөр албан тушаалтан Ким Ё Жон Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар дамжуулан мэдэгдэл хийжээ.

“Умард, Өмнөд Солонгосын “царцсан” харилцааг улам дордуулах хүсэлтэй байгаа нь хожимын үр дагаврыг нь тооцоолохгүйгээр хэлсэн түүний болчимгүй үгнээс харагдаж байна" гэж Ким Ё Жон мэдэгдсэн боловч Кан Кюн Вагийн аль мэдэгдлийн талаар хэлж байгаагаа тодорхой дурдаагүй байна.

“БНАСАУ-д коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэдэгт итгэхэд бэрх юм” гэж БНСУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрсөн бямба гарагт олон улсын форумд оролцох үеэрээ хэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигун БНСУ-д айлчилж буйтай зэрэгцэн Ким Ё Жон дээрх мэдэгдлийг хийсэн байна. С.Бигун Кан Кюн Ватай БНАСАУ-ын асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Эх сурвалж: BBC

УОК, НОК эргэж буцсан зөрчилдсөн 7 шийдвэр
УОК, НОК эргэж буцсан зөрчилдсөн 7 шийдвэр
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.