Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Найрамдлын эрдэнэс” зусланд амарч байсан хүүхдүүдээс цусан суулгын халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Найрамдалын Эрдэнэс хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүдийн дунд хоолны хордлого гэх шинж тэмдэг бүхий өвчлөл гарч, 170 гаруй хүүхэд, багш, ажилчид эмнэлгийн тусламж аваад байна. Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн анхан шатны шинжилгээгээр уг өвчлөл нь цусан суулга болох нь тогтоогджээ.

Халуурах, гэдэс базлах, шингэн алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд цусан суулга нь хүнээс хүнд бохир гараар, эсвэл бохирдсон хоол, ус хэрэглэснээр амархан дамждаг халдварт өвчин юм. Мөн зуслангийн туслах тогооч, нэгэн багшаас мөн цусан суулга илэрсэн нь ариун цэврийн ноцтой зөрчил, хүнсний аюулгүй байдлын дутагдал байж болзошгүйг харуулж байна. Бактериологийн шинжилгээгээр зуслангийн хоол хүнснээс нян илэрсэн нь энэхүү халдварын гол эх үүсвэр байж болзошгүй байна.

Эх сурвалж: Erdenetinfo.mn

Эмэгтэй шигшээ багийнхан маргааш ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ тоглоно
Эмэгтэй шигшээ багийнхан маргааш ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ тоглоно
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй