
Солонгост 4 дэх өдрөө үргэлжилж буй аадар борооны улмаас 7000 гаруй хүн гэрээ орхиж, түр хоргодох байранд амьдарч байна.
2025 оны 7-р сарын 19-ний өглөөний байдлаар:
- 4 хүн нас барж,
- 2 хүн сураггүй алга болж,
- 7,029 иргэн (4995 өрх) нүүлгэн шилжүүлэгдэж
- 2800 гаруй хүн одоог хүртэл гэртээ буцаж чадаагүй байна
Сөүлийн ойролцоох Сосан хот 3 хоногт 558.6 мм хур тунадас авсан нь тухайн бүсийн жилийн хур тунадасны 45 хувьтай тэнцэж байна.
Хохирлын хэмжээ:
- 388 зам усанд автсан
- 133 газарт хөрсний гулгалт болсон
- 64 барилга, 59 газар тариалангийн талбай усанд автжээ
- 57 голын байгууламж нурсан байна
Онцгой байдал зарласан аймгуудын дунд Чүнчон, Жолла, Инчон зэрэг бүсүүд багтаж байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлье. Солонгост байгаа иргэддээ сэрэмжтэй байхыг уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: MKOR - Солонгос хөтөч